Монголын жүдо академийн гүйцэтгэх захирал, дасгалжуулагч Г.Бат-Эрдэнэ Японы Токио хотод болсон Олон улсын жүдо бөхийн холбооны техникийн шалгалтыг амжилт өгч, сертификат гарджээ. Ингэснээр тэрбээр олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж дасгалжуулагчаар оролцох, мөн олон улсын клуб, байгууллагуудад ажиллах эрхтэй болжээ. Жүдогийн спорттой холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Гавьяат дасгалжуулагч Б.Хаштогтохын нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийнхний АШТ Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороонд дөрвөн өдөр болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс гадна ОХУ-ын Саха улсын багийнхан оролцож, 1200 гаруй тамирчин хүч сорив. Монголын жүдо академийнхан бүрэлдэх үүнээрээ өрсөлдөн, 13 медаль (таван алт, хоёр мөнгө, зургаан хүрэл) хүртэж тэргүүн байр эзэлсэн юм. Холимог багийн төрөлд уг академийн I багийнхан түрүүлж, II багийнхан удаалсан байна.