СЗХ-ны ээлжит хуралдаанаар уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагчийн (брокер) үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвш өөрлийг үнэт цаасны хоёр компанид олгожээ. Мөн эл хуралдаанаар Хайлуур жоншны хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам мөрдүүлэх зөвш өөрлийг МХБ-д олгосон байна.
Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүний биржээр хайлуур жоншны хүдэр, баяжмал арилжих зохицуулалтын орчин бүрдсэн аж. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвш өөрөл олгох, түүнд хяналт тавих журамд заасан хамтын хөрөнгө оруулалтын сангийн активт тавих шалгуурыг хөнгөвчлөхтэй холбоотой өөрчл өлтийг баталжээ