Улсын хэмжээнд 2022 оны байдлаар усны нөөцийг хамгийн их хэмжээгээр ашигладаг топ 10 байгууллагыг УСНЫ ГАЗАР-аас зарлаж байна. Үүнд:
1. УСУГ (УБ хот) - 48,7 сая м³(шоо метр)
2. Эрдэнэт үйлдвэр (Орхон аймаг) -19,9 сая м³
3. Оюутолгой 15,9 сая м³
4. ДЦС-4 (УБ хот) - 7,5 сая м³
5. ДЦС-3 (УБ хот) - 5,4 сая м³
6. Багануур ХК - 5,3 сая м³
7. Эрдэнэтийн ДЦС - 2,9 сая м³
8. Шивээ-Овоо ХХК ( Говьсүмбэр) - 2,2 сая м³
9. Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ - 2,2 сая м³
10. Петрочайна дахин Тамсагбулаг ХХК (Дорнод) - 2,1 сая м³
Эдгээр 10 компанийн ашигласан усны нийт хэмжээ 112,4 сая м³ буюу Монгол улсын хэмжээнд нийт ашигласан усны 20 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд 2022 онд усны төлбөрт нийт 50 тэрбум төгрөг ус ашигласны төлбөрөөс төвлөрсөн бөгөөд үүний 70 хувь буюу 36,7 тэрбум төгрөгийг эдгээр компани (УСУГ-аас бусад) улсын төсөвт төлсөн байна.
Эдгээр 10 компани ашиглаж буй усныхаа дөнгөж 1 хувийг хэмнэхэд л улсын хэмжээнд ашиглаж буй усны хэмжээнд мэдэгдэхүйц хэмнэлт бий болно.
Иймд эдгээр том ус ашиглагч нарыг усны нөөцийн хэмнэлт, дахин ашиглалтын хувь хэмжээг нэмэгдүүлж, нөөцийг зохистой ашиглалтыг бий болгоход хамтран ажиллахыг Усны газар-аас уриалж байна.