Сүүлийн өдрүүдэд "буга хүн рүү дайрч байна" гэх гомдол, дуудлага мэдээлэл олон ирж байгаа аж. Жил бүрийн 9 болон 10 дугаар саруудад Богдхан уулын бугын дуудлага буюу үржил, ороо нийллэгийн үе эхэлдэг.
Тус үржлийн буюу нийллэгийн үеэр эр буга ууртай, ширүүн, шийдэмгий болж ойртсон, цочоосон амьтад руу дайрах, мөргөх зэрэг үйлдэл гаргадаг. Иймд ууланд алхагчид, аялагчид болон Богдохан уулын орчны бүсэд амьдарч буй иргэд та бүхэн зөвхөн батлагдсан аяллын зам, маршрутаар явах мөн ууланд ойд явахдаа аливаа эрсдэлтэй үйлдэл хийхгүй байх, зураг авах, дуу чимээ гаргахгүй байхыг анхааруулж байна.