Увс аймгийн Тэс сумын төвөөс баруун зүгт 41 км зайд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөв. Газар хөдлөлт Улаанбаатарын цагаар 01.22 минутад болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Сонирхуулахад, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг байна.