Монгол Улсын Их хурлын 2011 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумдын нутгийг дамнан орших Зэд - Хантай - Бүтээлийн нурууд тэдгээрийн салбар уулсыг дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан. Тусгай хамгаалалтад Сэлэнгэ сумын 240020 га, Тэшиг сумын 318970 га, Хутаг-Өндөр сумын 52310 га буюу нийт 611300 га газар нутаг хамаардаг байна.
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 11.87 хувийг ойн сан эзэлдэг бол уг ойн сангийн 3.2 хувийг Зэд, Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат газар эзэлдэг.
Булган аймгийн ойн сангийн 31.8 хувь, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээнд ойн сангийн хэмжээгээр гуравдугаарт орж байна.