Усны нарийвчилсан тоо бүртгэлийн ажлыг Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг, Сүүж, Чацран, Гүүбариач багийн нутагт эхлүүллээ. Тоо бүртгэлийн ажлын хэсэгт Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны мэргэжилтнүүд болон Халиун сумын багийн дарга нарын хамтарсан бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Тус ажлын хүрээнд булаг, гол, нуур, худаг бүрд газар дээр нь очиж солбицол, усны чанарын 9 үзүүлэлт, ундарга, урсгалын хурд, гүн зэргийг мэргэжлийн багажаар хэмжиж, мэдээллийг хүснэгтэн болон зурган хэлбэрээр гаргаж усны судалгаа мэдээллийн бааз үүсгэх юм.