Лоас Улс нь зүүн азийн орнуудаас далайд гарцгүй ганц орон. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн халуун дулаан сайхан орон бөгөөд Юнескод байгалийн онгон төрхөө алдаагүй хэмээн бүртгэгдсэн Луанг Прабанг муж байдаг байна. Тус мужид зааны цэцэрлэгүүд бий. Зааныг жуулчид 20 минут унахад 15 ам.долларын ханштай. Аялж жуулчлахад хамгийн тааламжтай орны нэгд тооцогддог байна. Монголчууд Тайланд, Вьетнам зүүн азийн орнуудаар аялаж зугаалдаг ч Лаос улсаар аялах нь цөөн. Тэгвэл тус орноор аялах нь өртөг багатайгаас гадна үзэж харах зүйл арвинтай. Тухайлбал, Луанг Прабанг хот байгалийн гайхамшигт усан хүрхрээгээрээ алдартай. Хүрхрээний тогтоц нь шат мэт долгиолон урсдаг нь жуулчдын анхаарлыг ихээр татдаг байна. Тус хотын бас нэгэн онцлог нь авсаархан жижиг боловч алтан орой бүхий олон тооны сүм хийдүүд жуулчдын харааг булаадаг.
УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар манай улсад айлчилж буй Лаос Улсын Парламентын дарга нь Монголчуудыг эх орондоо айлчлахыг хүсэж, аяллын компаниудыг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ. Монголчуудын өвлийн хүйтний үеэр зорих халуун орон нэгээр ийнхүү нэмэгдэж байна.