Уг нийтлэлд дурдсанаар, есдүгээр сарын 18-22-ны хооронд болох парламентын ээлжит бус чуулганд холбогдох тогтоолыг оруулж магадгүй байна.
Энэтхэгийн Үндэсний конгрессын тэргүүн Жайрам Рамеш олон нийтийн сүлжээнд "Одоо Үндсэн хуулийн 1-р зүйлд Бхарат, өөрөөр хэлбэл, Энэтхэг холбооны улс болно" гэж бичжээ.
"Энэтхэг" гэдэг нэрийг Британийн эзэнт гүрнээс колончлолын үед өгсөн тул "Үндсэн хуулиас хасагдах ёстой" гэж улстөрчид онцолж байна.
Бхарат гэдэг нь одоогийн Энэтхэг улсын оршин тогтнож буй газар нутгийн эртний нэр аж.