Орос, Хятад хоёр улс хилийн асуудлыг эцэслэн шийдсэн гэдэг дээр нэгдмэл байр суурьтай хэмээн Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова Их Уссури арлын Оросын мэдлийн нэг хэсэг бүхий нутаг дэвсгэрийг өөрийн болгосон газрын зургийг Хятад улс нийтэлсэн явдалд тайлбар өглөө.
“Орос, Хятад хоёр улс хил хоорондын асуудлыг эцэслэн шийдсэн гэсэн нэгдмэл байр суурьтай байна. Эл зохицуулалт нь 2005 онд Орос-Хятадын зүүн хилийн тухай нэмэлт хэлэлцээрийг соёрхон баталснаар Их Уссурийск арлыг хоёр тал хуваасан” гэж тэрбээр хэлжээ.
Захарова цааш нь хэлэхдээ, Орос, Хятад хоёр улс нутаг дэвсгэрийн тухайн харилцан нэхэмжлэл байхгүй гэдгийг удаа дараа нотолсон бөгөөд талууд хилийн хамтын ажиллагааны салбарт өргөн хүрээний хамтын ажиллагаатай гэлээ
Өмнө нь Хятадын төрийн "Стандарт газрын зургийн газар зүйн алба" цахим хуудас албан ёсоор батлагдсан 2023 оны газарзүйн зургийн шинэ багцыг нийтэлсэн бөгөөд үүнд ОХУ-ын нутаг дэвсгэрийн нэг хэсэг нь Хятадад орсон байжээ.
Хэдий Орос-Хятадын хилийн заагийн дагуу хоёр хэсэгт хуваагдсан Их Уссурийск арлын Оросын хэсэг Хятадын дээрх төрийн царим хуудаст хэвлэгдсэн газрын зурган дээр бүхэлдээ БНХАУ-ын нутаг дэвсгэрт хамрагдсан байна.