Цэргийн эргэлтийн улмаас албан тушаалаасаа огцорч гэрийн хорионд байгаа Нигерийн Ерөнхийлөгч асан Мохамед Базоум хумхаа өвчнөөр өвчилжээ. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн сайд асан Хасуми мэдэгдсэнийг РИА Новости агентлаг мэдээлэв.
Массуду хэлснээр, ерөнхийлөгч асны гэр бүлийн бүх гишүүд тус өвчнөөр өвчилжээ. Одоогоор тэдний биеийн байдал тогтвортой байгаа аж.
Мөн Мохамед Базоум болон түүний гэр бүл маш хатуу хорионд байгаа гэнэ.
“Тэд гэрэл цахилгаангүй байна. Нигерт яг одоо 40 хэмээс дээш халуун байна. Хүнсний зүйлээ хадгалах хөргөгч ч алга. Агааржуулах систем ажиллахгүй гэр доторх нөхөл маш хүндрэлтэй байна. Тэд бүгд шумуулнаас болж хумхаа өвчнөөр өвчилсөн” гэж Гадаад харилцааны сайд асан мэдэгдэхийн сацуу төрийн тэргүүн асан сэтгэл санаа өөдрөг , эсэргүүцэж, тэмцэж байгааг онцолжээ.
Долдугаар сарын 27-ны шөнө цэргийнхэн Нигерт засгийн эрхийг булаан авч, үндсэн хуулийг түдгэлзүүлж, улс төрийн аливаа намын үйл ажиллагааг хориглож, хилээ хааж байгаагаа зарласан юм.