Өнгөрсөн амралтын өдөр Италийн Порденоне хотод ер бусын дээрмийн хэрэг гарчээ. Хулгайчид ядуу айлын гэрт нэвтэрч ороод мөнгө, үнэт эдлэл олоогүй бөгөөд хэргийн газрыг орхин явахдаа гэрийн эздээс уучлалт гуйсан захидал үлдээжээ.
“Уучлаарай, бидэнд мөнгө байхгүй, гэхдээ бид идэх хэрэгтэй байна. Гэхдээ чамд бас юу ч байхгүй байгааг би харж байна. Тэвчээртэй байгаарай” гэж зурваст бичсэн байна.
Үнэнийг хэлэхэд, хулгайчдын зөн совин зүрх сэтгэлийг давамгайлсан хэвээр байв. Гэмт хэрэгтнүүд яаж гар хоосон буцах вэ гэж цорын ганц үнэтэй зүйл болох харьцангуй шинэ кофе чанагч, талх шарагчийг хулгайлжээ.
"Шөнийн зочдын” бичиг үсгийн мэдлэг ухамсрынхаа адил доголддог бололтой. Тэдний бичсэн зурвас итали хэл сайн мэддэггүй юу эсвэл цагдаагийнхныг төөрөгдүүлэхийн тулд санаатайгаар уу, ямар ч байсан алдаа ихтэй байжээ.
Хэдийгээр зурвасаас өөр ул мөр үлдээгээгүй ч цагдаа нар тэднийг олж барих нь нэр төрийн хэрэг гэж үзэх болжээ.
Гэрийн эзэн хулгайчдын хошигнолыг үнэлээгүй бөгөөд хохирол нь өчүүхэн мэт санагдаж байсан ч цагдаад холбогдох мэдүүлэг өгч, кофе чанагчийг "хувийн онцгой үнэ цэнтэй зүйл" гэж тодорхойлсон байна.