8-р сарын 30-ны шилжих шөнө ОХУ-ын төв болон баруун өмнөд хэсэг Украины дайн эхэлснээс хойшхи хамгийн том дорны халдлагад өртлөө.Энэ тухай ТАСС мэдээлэв.
Псков хотын цэргийн нисэх онгоцны буудал руу дронууд халдаж, дөрвөн Ил-76 онгоцыг шатаажээ.
Зарим хэвлэлд тэмдэглэснээр, хиймэл дагуулаас авсан зургуудаас харахад онгоцууд нисэх буудалд хоорондоо ойрхон ил байрлуулсан тул тоног бодит хохирол үүнээс ч илүү байж магадгүй аж.
“Урьдчилсан мэдээллээр хүний амь эрсдээгүй байна. Хохирлын хэмжээг тодруулж байна. Псков мужийн нисэх онгоцны буудлын бүх нислэгийг пүрэв гараг хүртэл цуцаллаа” гэж тус бүс нутгийн амбан захирагч Михаил Ведерников мэдэгдсэн байна.
Орон нутгийн "Псковская область" хэвлэлд бичсэнээр таван хүчтэй дэлбэрэлт сонсогдсон гэсэн бол “Beware the News” сайт 13 дэлбэрэлт болохоос гадна пулемётын галын чимээ гарч байсан бөгөөд нисэх буудал руу дор хаяж арван дрон халдсан хэмээн мэдээлжээ.
Мөн Крест дүүрэгд байдаг нефтийн агуулах, Промежицы дахь ЕШ-ын тусгай хүчний 2-р бригадын 64044-р цэргийн ангийн нутаг дэвсгэрт түймэр гарсан гэж ASTRA бичсэн байна.
Эл халдлага нь ОХУ-ын нутаг дэвсгэрт гарсан хамгийн аймшигтай цохилтуудын нэг байв.