Европын холбоо /ЕХ/ Зүүн Европын орнуудыг Оросын байгалийн хийн худалдан авалтыг зогсоох шахалт дарамт үзүүлж байгаа талаар Унгарын Гадаад хэрэг, гадаад эдийн засгийн харилцааны сайд Петер Сийярто Туркийн TRT World сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдэв.
Сайдын хэлснээр, тус холбоо Европын зүүн өмнөд долоон орнуудад дарамт үзүүлэн, Оросын байгалийн хийг импортлохоо зогсоохыг шахаж байна. Ингэхдээ ЕХ шинэ хийн урсгалын дэд бүтцийг байгуулахад туслалцаа үзүүлэхээс эрс татгалзаж байна.
ЕХ нь байгалийн хийн хараат байдлыг сөрөг хэмээн үзэж, "ногоон эрчим хүч" рүү шилжихийг шаардаж байгаа аж. Сийяртогийн үгээр бол эрчим хүчний өөр эх үүсвэрт шилжихэд 10-20 жил зарцуулагдаж магадгүй.
ЕХ ийм хор хөнөөлтэй байр суурьтай холбогдуулан Болгар, Унгар, Грек, Румын, Серби, Словак, Турк улсууд Азербайжан, Катараас тус бүс нутгаар дамжуулан Европын төв хэсэгт байгалийн хий хүргэх дэд бүтцийг өргөжүүлэх боломжийн талаар хэд хэдэн хэлэлцээр хийжээ.