Лхагва гарагт буюу наймдугаар сарын 21-нд Их Британиийн шүүх Честер хотод сувилагчаар ажиллаж байсан 33 настай Люси Летбид ял оноолоо. Түүнийг даван заалдах эрхгүйгээр бүх насаар нь хорих ялаар шийтгэжээ. Британийн хуулийн системд энэ нь хамгийн хатуу шийтгэл бөгөөд Летби уг ял авсан дөрөв дэх эмэгтэй болов.
Честер эмнэлэгт 2015-2016 онд шинээр төрсөн долоон хүүхэд ар араасаа нас баржээ. Мөн эрүүл саруул төрсөн хэдэн нярай хүүхдэд гэнэт хүнд авчний шинж тэмдэг илэрч эхэлсэн байна.
Энэ бүх үйл явдал нярайн тасагт дээрх сувилагч жижүүр хийсэн өдрүүдэд болжээ.
Зарим эмч нар Летби тэр даруйд нь сэжиглэж байсан ч эмнэлгийн удирдлага шалгалт явуулаагүй бөгөөд тэдгээр ажилтнуудаа амаа хамхихыг зөвлөжээ.
Нярайн гэнэтийн, ер бусын өндөр эндэгдэлийн талаар дээд шатны байгууллагад ч мэдэгдэхгүй байхаар шийдсэн байна.
Гэвч эмнэлгийн ерөнхий эмч цагдаад хандах болжээ.
Мөрдөн байцаагчид ээлжийн сувилагч нярай хүүхдүүдийг судсаар хий эсвэл инсулин тарьж, ходоод руу гуурсаар хий шахах аргаар санаатайгаар хөнөөсөн болохыг тогтоожээ.
Летбигийн аймшигт үйлдлийн дүнд долоон нярай эндэж, зургаан хүүхэд золоор амь гарчээ. Нийт арван зургаан хүүхэд хохиросн байна.
Мөн алуурчин сувилагчийн өмнөх ажлын байр болох Ливерпүүл хотын эмнэлэгт нярайн хоёр ч ямар нэгэн шалтгаагүйгээр нас барсан тухай шүүх хурал дээр дурдагдсан ч уг хэрэгт яллагдагчийг ямар нэгэн байдлаар оролцсоныг нотлох боломжгүй байв.
Гэхдээ Британийн хууль сахиулах албаныхан Ливерпүүлд тусдаа мөрдөн шалгаах ажил явуулна гэдгээ мэдэгджээ.
Шүүхээс томилогдсон сэтгэцийн эмч нар Летбиг эрүүл саруул бөгөөд хэрэг хүлээх чадвартай гэж дүгнэсэн байна.
Летби буруугаа хүлээгээгүй бөгөөд нялх хүүхдүүд байгалийн жамаар нас барсан гэж үзэж байгаа аж. Түүний үгээр болсон үйл явдалд боловсон хүчин дутагдалтай, нярайд зохих ёсоор анхаарал халамж тавьж чадаагүй эмнэлгийн байгууллагын удирдлагуудыг буруутай аж.
Харин алуурчин гэрт нь хийсэн нэгжлэгээр илэрсэн баримтуудыг талаар тайлбарлаж чадаагүй аж.
Түүний гэрээс эмнэлгийн сэхээн амьдруулах багийн бүртгэл, хохирогчдын эцэг эхийн ил захидал, хүүхдүүдийн цусны шинжилгээ зэрэг бүхий хавтас олджээ.
Мөн Летби нас барсан нялх хүүхдүүдийн ар гэрийнхний цахим хуудсыг байнга дагадаг байсан нь тогтоогдсон байна.
Энэ бүхэн түүний хэлснээр дурсгал төдий зүйл бөгөөд тэдгээрээс ямар ч таашаал аваагүй гэж гэмт этгээд мэдүүлжуээ.