Олон Улсын Мастер Ц.Номин-Эрдэнэ нь "Баганан үгс" төрөл дээр 15 минутад 264 үг тогтоон, алдаагүй санаснаар өсвөрийн ДЭЛХИЙН РЕКОРДЫГ шинэчиллээ. Өмнөх рекордыг БНХАУ-н тамирчин Дэлхийн Аварга Wei Qinru 244 оноогоор эзэмшиж байжээ.
"Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн"-д Монгол, БНХАУ, Хонгконг, Энэтхэг зэрэг улсуудын шилдэг 120 тамирчид харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр өрсөлдсөн байна.