Нийслэлийн Ерөнхий Архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга:
-Нийслэл хотын хэмжээнд нийт 1100 гаруй км авто зам байна. Үүний ердөө 16 хувь буюу 168.8 км нь борооны ус зайлуулах инженерийн шугам сүлжээтэй. Борооны ус зайлуулах гол коллектор шугамуудын 70 орчим хувь нь нь 1990 оноос өмнө хийгдсэн, насжилт дууссан. Нийт шугамын 60 орчим хувьд лаг хагшаас хуримтлагддаг.
Цаашид, ус тогтдог зарим байршилд шинээр борооны ус зайлуулах шугам төлөвлөх. Одоо байгаа шүүрт худгуудын 50 хувийг авто замын хашлага руу шилжүүлэх, шинэчлэх шаардлагатай.