Нийслэлийн Засаг даргын энэ оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай А/321, дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 7,8 дугаар хорооны нутаг дэвсгэр, 2 дугаар сургуулийн ард талд, 3 дугаар байрны урд байрлалтай 123 ширхэг тоосгон гараашын газрыг чөлөөлөх ажил явагдаж байна.
Чөлөөлсөн нийтийн эзэмшлийн талбайд иргэдийн саналын дагуу хүүхдийн цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоол бүхий тохижилт, бүтээн байгуулалт хийх юм.