БНСУ-ын Өмнөд Чолла мужийн төв болох Хаэнам хотод зохион байгуулсан, орчин үеийн таван төрөлтийн олон улсын тэмцээнд Азийн 11 орны 81 тамирчин өрсөлджээ. Монголын тамирчдаас Хан-Уул дүүргийн 130 дугаар сургуулийн сурагч А.Билэгт 17 хүртэлх насныхны ангилалд хүрэл медаль хүртсэн байна. Ингэснээр Монгол Улс пентатлон буюу таван төрөлт (байт харваа, хөнгөн атлетик, бадминтон, дугуй унах, усанд сэлэх) спортоор олон улсын хэмжээний тэмцээнээс анх удаа медаль хүртэж, нэгэн шинэ түүхийг эхлүүлэв. Манай тамирчид буудлагаар Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, усанд сэлэлтээр дасгалжуулагч Х.Одгэрэл нарын удирдлагад бэлтгэл хийж, уг тэмцээнд оролцжээ.