“СББ” компанийн 50 жилийн ойд зориулсан үндэсний сурын харваа болж, Улсын цолтой 33 харваач, аймаг спортын цолтой 150 гаруй нийт 250 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.
Тус тэмцээнд хүрэлцэн ирсэн "Монгол Улсын Дархан Мэргэн" цолтой 4 харваачийг V байрын шагналтай тэнцэх мөнгөн шагнасан байна.
Эрэгтэй төрөлд:
Архангай аймгийн уугуул "Өндөр Уртын Буян" ХХК-ийн харваач АМ, СМ Д.Эрдэнэхүү /39 оноогоор/, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Тосонцэнгэл сумын харъяат "Шадарван цэц" клубын багш, дасгалжуулагч АМ, СМ Ч.Дагвадорж /38 оноогоор/, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул "Ган зэв" холбооны харваач АМ, СМ Б.Лутсайхан /38 оноогоор/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул Монгол харвааны Мондэ багийн харваач АГХ, СМ Б.Батхуяг /37 оноогоор/, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул "Номин Холдинг ХХК" "Номин" үндэсний сурын клубын харваач АГХ, СМ Б.Ганхуяг /36 оноогоор/
Эмэгтэй төрөлд:
Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, АПУ компани, Их өв багийн харваач МУ-н Даян Мэргэн Б.Пунсалдулам /37 оноогоор/, Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Хан-Уул дүүрэг Петровис багийн харваач МУ-н Даян Мэргэн Д.Эрдэнэтуяа /36 оноогоор/, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул "Мандал говь хүнс компанийн харваач МУ-н Даян Мэргэн Ө.Хатанболор /35 оноогоор/, Баянхонгор аймгийн уугуул Их өв багийн харваач АМ А.Пүрэвжав /35 оноогоор/, Өвөрхангай аймгийн уугуул, Баянхонгор сумын харъяат ОБЕГ Аврагч Спорт хороо, Эрч клубын харваач АГХ, СМ С.Тогоохүү /34 оноогоор/ тус тус шагналт байрыг эзэллээ.