“Youth Ecopreneurs Awards 2023” буюу “Залуучуудын экопренер” шагналын эзнээр 25 настай М.Оюунгэрэл тодорлоо. Тэрбээр Airee хэмээх агаар цэвэршүүлэгчийг санаачлан, бүтээсэн нэгэн юм. Тодруулбал, агааржуулалт, агаар цэвэршүүлэгч, тэр ч байтугай машинд зориулагдсан 100% био задалдаг ноосон шүүлтүүр бүтээжээ. Энэхүү шинэлэг технологийг орон нутгаас хаягдсан ноосыг ашиглан, гарган авдаг. Ноосон шүүлтүүр нь HEPA болон нүүрстөрөгчийн шүүлтүүртэй харьцуулахуйц онцгой үр ашигтай бөгөөд нарийн тоос, дэгдэмхий органик нэгдлүүдийг арилгадаг байна.