Казахстан улсын Актау хотод зохион байгуулсан, сургуулиудын багийн шатрын ДАШТ-д “Монгени” сургуулийн багш Б.Галмандах дасгалжуулагчийн удирдлагад Монголын шатарчид оролцож, 50 улсын 250 тамирчинтай өрсөлдөв. Тэднээс IV ширээнд тоглосон Г.Данзанжунай хүрэл медаль хүртэж, манайулсын баг 10 дугаар байр эзэллээ. Үүнээс өмнө 2006 онд манайхаас “Төр Монгол” сургуулийн шатрын багийнхан эл тэмцээнд анх удаа оролцохдоо түрүүлж, аваргын цом өргөсөн бахархам түүхтэй. Тэгвэл өмнөд хөршийн Хайнан аралд үргэлжилж буйөсвөр үеийн шатарчдын Зүүн Азийн АШТ-д 13 улсын 233 тамирчин оролцож, классик, рапид, блиц төрөлд өрсөлдөж байна. Манай улсаас 37 тамирчин ур чадвараа сорьсноос Дэлхийн шатрын холбооны мастер, дасгалжуулагч Г.Мөнхбаярын удирлагад оролцсон “Стейниц” академийн тамирчин Ц.Тэнүүн найм хүртэлх насныхны ангилалд удаалж, мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээний шүүгчдийн багт Монголоос олон улсын шүүгч Ц.Тулга ажиллаж байна.