АНУ-ын Индиана мужийн Валпарайсо хотын цагдаагийн ажилтнууд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан манай улсын харьяат хоёр хүнийг өнгөрсөн сарын 27-нд саатуулсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, бичиг баримтгүй явсан, гэмт хэрэг үйлдээд оргон зугтсан хэрэгт холбогдоод буй манай улсын хоёр иргэний талаар ГХЯ-нд албан ёсны мэдээлэл ирсэн байна. Эх сурвалж “Хэвлэлүүд АНУ-д саатуулагдсан хоёр иргэний нэрийг буруу бичсэн байна. Цэрэнжанхарын Буд, Хангайн Мөнхбат гэдэг хоёр хүн саатуулагдсан. Цэрэнжанхарын Буд нь сагсчин Ц.Шаравжамцын ах” гэж мэдээллээ.