МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б. Баттүшиг Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүүг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Элчин сайд “Парис-2024” олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад дэмжлэг үзүүлэх, сайн дурын ажилтнуудыг зохион байгуулах, “Монголиа хаус” төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. Парис хотод1900, 1924 оны зуны олимпын наадам зохион байгуулсан түүхтэй. Түүнчлэн 2017 онд гурав дахь удаагаа зохион байгуулах хотоор шалгарсан юм. Франц улс өвөл, зуны нийт зургаан олимпын наадам зохион байгуулах хүндтэй үүргийг биелүүлсэн. Тус улсад ирэх жил 1924 оны олимпын наадмын 100 жилийн ойг тэмдэглэхээр төлөвлөж байгаа аж.