Малайзын нийслэл Куала-Лумпур хотод талбайн теннисний “Billie jean king cup” эмэгтэйчүүдийн ДАШТ энэ сарын 22-30-нд болж байна.
Олон улсын теннисний холбооны эрэмбээр 73 дугаар байрт жагсаж буй Монголын тамирчид тус тэмцээнд 12 улсын тамирчидтай өрсөлдлөө. Уг тэмцээнд түрүүлсэн, үзүүрлэсэн эхний хоёрулс дээшээ Дэлхийн группд оролцох юм.
Манай охид I тойрогт 58 дугаар байртбичигдсэн Шинэ Зеландын багийнхантай таарч, 2:1-ээр буулгаж авав. Ч.Маралгоо тус багийн хоёр дугаартай тамирчныг 6:3, 7:5, Ч.Мартаа нэг дугаартай тоглогчийг 2:6, 6:2, 7:5-аар хожжээ. Манай тамирчид Шри Ланка улсын багийнхантай өнөөдөр тоглоно.