Йорданы Амман хотод үргэлжилж буй 15, 20 хүртэлх насныхны чөлөөт бөхийн Азийн АШТ-д Монголын тамирчид хүчүзэж байна. 15 хүртэлх насны охидын 58 кг-д манай бөхчүүдээс “Эрдмийн ундраа” цогцолборын 54 дүгээр сургуулийн сурагч, “Төгс” дэвжээний тамирчин Б.Ариунзул Узбекистан, Киргиз, Энэтхэгийн бөхийг ялж, хагас шигшээд шалгарав. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Японы тамирчин Х.Моривакид 4:4 оноогоор хожигдож, мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээнд Япон Улсад өдгөө суралцаж буй Монголын тамирчид оролцсон юм. Эрэгтэйчүүдээс“Икүвэ” их сургуулийн сурагчБ.Намбардагва 125 кг-ын жинд мөнгө, охидоос “Шигакүкан” их сургуулийн оюутан Б.Хулан 62 кг-д, түүний дүү Б.Халиун 53 кг-д хүрэл медаль хүртсэн байна.