БНХАУ-ын Эрээн хотод цөөнгүй монголчууд зоогийн газар, буудал, дэлгүүр ажиллуулдаг. Тэдний нэг Б.Энхцэцэг “Өндөр цалинтай ажилд оруулж өгнө” гэж зар тараан, гурван охиныг хятад иргэдэд худалдахад зуучилсан. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх өчигдөр хаалттай хэлэлцэв.
Түүний найз Д.Дэлгэрцэцэг амьдрал ядуу, орлого багатай охидыг биеэ үнэлэхэд уруу татдаг байж. Шүүх хурлаас Б.Энхцэцэгт 3.5 жил, Д.Дэлгэрцэцэгт хоёр жилийн хорих ял оноолоо.
Х.СҮРЭН