Монгол Улсад өчигдөр буюу 2023 оны долдугаар сарын 17-ны өдөр 3486 жуулчин иржээ. Ер нь Монгол Улс 2023 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар 296 026 жулчин хүлээн авч зорилтынхоо 29.6 хувийн биелүүлж чаджээ. Монгол Улсыг зорин ирэх жуулчдын олонх нь ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ-аас иржээ.
Тодруубал, ОХУ-аас 130 186, БНХАУ-аас 50 889, БНСУ-аас 47321,Казахстанаас 11 442, Японоос 8006, АНУ-аас 7573, Германаас 3668 жуулчин иржээ.