Увс аймгийн Өлгий Өмнөговь сумын нутагт оршдог Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын Агваш арлын орчимд аянга бууж зэгсний түймэр гарчээ. Золоор үргэлжилсэн их бороо орж зэгсний түймэр унтарсан байна.
Мэргэжлийн байгууллагууд зэгсний түймрийн хохирлын хэмжээг тогтоон ажиллаж байна. Баяр наадмын өдрүүдэд 21 аймгийн Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаадын албан хаагчид байнгын бэлэн байдалд эргүүл хийж хяналт тавин ажиллалаа.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул наршилт, болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.