Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Уяачдын наадамд зориулсан сонгомол дээд насны хурдан морины уралдаан Хүй долоон худагт боллоо. Сонгомол дээд насны уралдаанд нийт 87 хурдан морь бүртгүүлснээс Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Д.Ганзоригийн сартай хээр түрүү магнайд хурдалсан байна. Аман хүзүүнд Төв аймгийн Алтанбулаг сумын алдарт уяач Г.Хадбаатарын бор халзан, айргийн гуравт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Н.Билэгсайханы бор, айргийн дөрөвт Увс аймгийн Тэс сумын уяач Б.Шинэбаярын хул хээр, айргийн тавд Орхон аймгийн уяач Ч.Батжаргалын Элбэг хээр тус тус хурдалжээ.