Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаанд 217 хурдан хулэг бүртгүүлэн мордсон. Ингээд түрүү магнайд Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Баттулгын Наранбатын халтар даага хурдалж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Аман хүзүүнд мөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Цэрэндэндэвийн Дагвасүрэнгийн хул орлоо.
Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Болдын Гөлөгсайханы сартай хар, айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Гунаажавын Баяраагийн хээр, айргийн тавд Сэлэнгэ аймгийн уяач Чойжамцын Чинбатын халтар даага тус тус хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, үзэгч олноо баясгалаа. Харин энэ жилийн баян ходоод, дараа жилийн түрүү магнай ерөөлийн эзнээр Ховд аймгийн Булган сумын уяач Х.Хас-Эрдэнийн зээрд халзанг унасан найман настай Т.Тэмүүлэн тодорлоо.