Жил жилийн хамгийн олон үзэгчтэй уралдаан соёолонгийнх байдаг Тиймээс Хүй долоон худагийн дэнж 12-ны өдөр наадамчин олны хөлд дарагддаг. "Уламжлал" энэ жил ч алдагдсангүй. Соёолон насны морьдын уралдаанд Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн 205 хурдан буян бүртгүүлж, гарааны зурхай руу 112 нь мордлоо. Энэ жилийн хурдан соёолонгийн дунд хангайн бүсийн уралдааны түрүү Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул аймгийн Алдарт уяач Давааноровын Ганбаатарын сартай хээр, урд жилийн хязаалангийн уралдааны айргийн дөрөвт хурдалсан Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Тод манлай уяач Туваанжавын Гантөмөрийн зээрд, улс, бүсийн айргийн эзэн Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул Аймгийн Алдарт уяач Авирмэдийн Пүрэвсүрэнгийн хээр, Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Ганзоригийн Гансүхийн хул, Архангай аймгийн Тариат сумын уугуул Аймгийн алдарт уяач Төмөрбаатарын Оргил-Эрдэнийн хүрэн, Ховд аймгийн Чандмань сумын уяач Батчулууны Ерөөлтийн халтар хээр, Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач Цэвэгмидийн Гончигсүрэнгийн сум хээр, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Дагвасамбуугийн Очирсүрэнгийн бор халзан, Баянхонгор аймгийн Галуут сумын уяач Төмөрийн Мөнхбаярын зээрд, Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Гантөмөрийн Жавхлантөгсийн бор, Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул Тод манлай уяач Ононгийн Батбилэгийн халтар, Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач Одонбаатарын Болдсүхийн ухаа, Ховд аймгийн Дөргөн сумын уугуул Манлай уяач Нямдаваагийн Батбаярын хээр, Төв аймгийн Баян сумын уяач Хэнгэрэгийн Цогтсайханы хээр халзан, Увс аймгийн Зүүнговь сумын уугуул нийслэлийн алдарт уяач Далайн Батбаярын хул, Архангай аймгийн Тариат сумын уугуул Аймгийн алдарт уяач Төмөрбаатарын Оргил-Эрдэнийн хүрэн, Булган аймгийн уугуул Гавьяат тамирчин Батбаярын Ариун-Эрдэнийн бор зэрэг улс, бүсийн уралдааны айраг, түрүү болсон цуутай хүлгүүд мордож байна. Хурдан соёолонгууд 22 километр зайд уралдана. Үндэсний их баяр наадмын соёолон насанд 205 хурдан буян бүртгүүлснээс 112 нь хэмжээст тэнцэж, ийнхүү шандасаа сорьж байна.