Нийслэлийн Эрүүл мэндийн газраас наадмын бэлтгэл ажлын хүрээнд нийт 19 500 ам метр талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ. Улмаар баяр наадмын өдрүүдэд хоёр цаг тутамд ариун цэврийн байгууламжид ариутгал, халдваргүйтгэл хийж байна. Ингээд Хүй 7, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойрон дох үйлчилгээний талаарх мэдээллийг багцлан хүргэе.
-Төв цэнгэлдэх хүрээлэнд 19 ариун цэврийн байгууламж ажиллаж байна.
-Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газраас улсын 56 байцаагч, албан хаагч Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Сүхбаатарын талбайд хүнс, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд хяналт тавин ажиллаж байна.
-Баяр наадам болж буй Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт төвлөрсөн усан хангамжийн 19 цэг ажиллаж байна.
-Нийслэлийн Мал эмнэлгийн газраас Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд явуулын хоёр лаборатори ажиллуулж байна. Уг лаборатори нь хуушуур, айрагнаас дээж аван газар дээр нь шинжилж буй юм.
-Баяр наадмын үеэр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн хот тохижилтын байгууллагууд ажиллаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт долоодугаар сарын 12-ны өдрийг дуустал цэвэрлэгээ, үйлчилгээний ажил үргэлжилж, 13-ны өдөр их цэвэрлэгээ хийнэ.
-Хүй долоон худагт хүнс, худалдаа, үйлчилгээний чиглэлээр 360 гаруй үйлдвэр үйлчилгээний байгууламж гарсан. Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд хүнс, худалдаа, үйлчилгээний чиглэлээр 280 гаруй үйлдвэр, үйлчилгээний байгууламж гарсан.
-Баяр наадмын үеэр бага насны хүүхэд төөрсөн тохиолдолд 102, 108 дугаарын утсанд дуудлага өгөх болон бүх төрлийн эргүүлд мэдэгдэх боломжтой.
-Наадмын үеэр нийслэл, орон нутгийн хэмжээнд 6000 гаруй цагдаагийн алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна.
-Наадмын өдрүүдэд 117 чиглэлд 695 автобус иргэдэд үйлчилж байна