"Playtime" хөгжмийн наадам яг одоо эхэлж байна. Тус наадмын үеэр архи согтууруулах ундаа худалдахаас гадна бага насны хүүхэд оролцохыг хязгаарлаагүй. Борооны дараах гамшигтай давхацсан эл наадмыг зохион байгуулахад олон нийт дургуйцэж буй.
Тэгвэл энэ талаар нийслэлийн Онцгой комиссоос дараах мэдээллийг өглөө. Тухайлбал, "Playtime" хөгжмийн наадмын арга хэмжээг зохион байгуулагчдад НОК-ын шуурхай штабаас үйл ажиллагааг зогсоох зөвлөмж хүргүүлсэн. Одоогоор ноцтой байдал үүсээгүй ч Туул гол дагуу зохион байгуулагдах учир нөхцөл байдал хүндрэх эрсдэл бий гэж үзсэн. Албан ёсоор наадмын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гараагүй байна. Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл НОК-оос шуурхай арга хэмжээ авч, арга хэмжээг албадан тараана. Онцгой байдлын байгууллага байнгын хяналт тавин ажиллаж байна.
ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ