Сөүл-Улаанбаатар чиглэлийн КL-867 онгоцоор “Чингис хаан” олон улсын нисэх буудалд энэ сарын 6-нд ирсэн зор чигчдын ачаа тээшийг Буянт -Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагч нар шалгажээ. Шалгал таар Вьетнам улсын хоёр иргэний тээшнээс мансууруулах үйлчилгээтэй эм илэрсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр тэд терпинкодеин гэх эм 50, кодеин парацетамол долоон капсулыг авч ирснийг тус албаны эрүүл ахуй, халдвар судлалын улсын байцаагч П.Алимаахүү илрүүлсэн байна. Мөн өчигдөр уг онгоцоор ирсэн манай ул сын иргэд хоёр кг мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх гэснийг Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагчид ил рүүлж, таслан зогсоожээ.
Уг хоёр хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтэст шилжүүлэн шалгуулахаар болов. Хурааж авсан бодисуудаас дээж авч, Шүүхийн шинжилгээний үндэсний хү рээлэн болон Гаалийн төв лабораторит шинжилгээнд өгсөн аж. Буянт-Ухаа дахь Цагдаагийн хэлтсийн ажилтнуудтай 19.00 цагийн үед холбогдоход мөрдөн байцаалт, хэргийн газрын үзлэг дуусаагүй байна гэсэн мэдээлэл өгсөн юм.
Г.РАВЖАА