Дорнод аймгийн Онцгой комиссоос ирүүлсэн хүсэлтийн дагуу Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар жил бүр Дорнод аймгийн зарим суманд тэсэрч дэлбэрэх аюултай галт хэрэгслийг хайж, устгах ажлыг Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагчид гүйцэтгэдэг билээ.
Энэхүү уламжлалт ажлын дагуу энэ өдрүүдэд тус ангийн алба хаагчид Хэрлэн болон Баянтүмэн суманд байрлаж байсан хуучин ЗХУ-ын цэргийн нэгтгэл, ангийн хээрийн сургуулилт хийж байсан талбайд эрэл хайгуул хийж, тэсэрч дэлбэрэх аюултай галт хэрэгслийг устгах ажлыг зохион байгуулж байна. Эрэл хайгуул, устгах ажлын явцтай аймгийн удирдлагууд танилцаж, 4 бүлгээр үүрэг гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагчдад талархал дэвшүүллээ.
Эх сурвалж: Хошууч Э.Мөнхбаясах