Үер уснаас хамгаалах зорилгоор хот, суурин газрын инженерийн бэлтгэл арга хэмжээний чанар, ашиглалтын төлөв байдалд шалгалт хийлээ. Шалгалтанд 18 аймгийн 139 сум нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгүйгээс инженерийн бэлтгэл арга хэмжээний зураг төсөлгүй, суурьшлын бүсийг тэлжээ. Улмаар үерийн аюултай гол, сав газрын хамгаалалтын бүсэд 6020 иргэн, 1050 аж ахуйн нэгж, 259 байгууллагад газар олгосон, 303 иргэн, 42 аж ахуйн нэгж, 21 байгууллагууд зөвшөөрөлгүй суурьшсан, 336 иргэн, 574 аж ахуйн нэгж, 44 байгууллага барилга барьсан зөрчлүүд илэрлээ. Мөн Улаанбаатар хотын 3,4-р хорооллын далан, Дэнжийн 1000, Зайсангийн баруун уулын үерийн хамгаалалтын суваг, Бэлхийн далан, Хайлаастын болон намгийн суваг, Телевизийн тунгаагуур, Сэлбэ, Туул, Дунд, Улиастайн голын үерийн хамгаалалтын зурвас алдагдсан, 9 үерийн хамгаалалтын зурвас тогтоогоогүй, 15.94 км үерийн байгууламжид засвар
Улаанбаатар хотын суурьшлын бүс, зуслангийн бүс, Налайх, Багануур, Багахангай, бусад хаяа дагуул хотуудад нийт 87,475 га бүхий нэгж талбарт хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгүүлж тус мастер төлөвлөгөөг холбогдох мэргэжлийн зөвлөлүүд, ШУТТЗ, НЗД-ын зөвлөл, БХБ-ын сайдын зөвлөл, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус XII дугаар хуралдаанаар тус тус хэлэлцүүлээд байна.