Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2023 оны зургаадугаар сарын байдлаар иргэдийн хүний эрхийн боловсрол, мэдлэг, хандлагыг дээшлүүлэх 160 удаагийн 254 цагийн сургалтад 8002 оролцогчийг хамруулж, 539 иргэнд 203 цагийн хүний эрхийн зөвлөгөө өгч, нийт 576 өргөдөл гомдол хүлээн авч, улмаар 117 удаагийн хяналт шалгалт хийж, судалгаа, шинжилгээний 2 ажил гүйцэтгэлээ.
Үүнээс 2023 оны зургадугаар сард
-Орон нутгаас-27
-Хорих анги болон цагдан хорих байраас-39
-Нийслэл, дүүргээс-37 буюу нийт 103 гомдол мэдээлэл хүлээн авч
-Нийт 121 гомдол мэдээлэлд хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээ авч шийдвэрлэв.
Хүлээн авсан гомдол мэдээллийг эрхийн төрлөөр ангилбал,
Шударга шүүхээр шүүлгэх эрх-33
Хөдөлмөрлөх эрх -23
Хууль зүйн туслалцаа авах 17
Хүүхдийн эрх -1 гомдол эзэлж байна.
ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛАХ ЧИГ ҮҮРГИЙН ХҮРЭЭНД:
Тус чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд иргэнээс ирүүлсэн гомдлын мөрөөр Комиссын дарга Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг 2023 оны 06 дугаар сарын 19-нөөс 22-ны хооронд “ОюуТолгой” уурхайн ил болон далд уурхайд ажиллаж буй ажилчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийлээ.
Комиссоос уурхайн ажилчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг хангах хүрээнд хийсэн хяналт шалгалт "ОюуТолгой" компанийн Улаанбаатар хот дахь төв оффиссын ажилчидтай ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийх, баримт бичигт хийх дүн шинжилгээгээр үргэлжлэх бөгөөд НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишрагаар ахлуулсан ажлын хэсэг ажиглагчаар ажиллаж байна.
ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ, ТҮГЭЭХ ЧИГ ҮҮРГИЙН ХҮРЭЭНД:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран ажиллах санамж бичгийг 2023 оны 05 дугаар сарын 15-нд байгуулсан. Тус санамж бичиг болон Хорих ял эдлүүлэх албаны 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын Сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга Х.Цэцэгээ “Хорих байгууллага ба Хүний эрх” сэдвээр алба хаагчдад цахим болон танхимын сургалт зохион байгууллаа.
Сургалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа анги, байгууллагын 1000 гаруй алба хаагч хамрагдаж, Монгол Улсын Үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенц, бусад хууль тогтоомжийн хүрээнд хорих, баривчлах, цагдан хорих үйл ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг хангах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлын талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэв.
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ, ДЭМЖИХ ЧИГ ҮҮРГИЙН ХҮРЭЭНД:
2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, дэмжих чиг үүрэг бүхий Хүний хувийн мэдээллийг хамгаалах хэлтэс (ХХМХХ) ХЭҮК-ын Тамгын газарт байгуулагдсан.
ХХМХХ-ээс хүний халдашгүй чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрх, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн талаар төрийн байгууллага болон хувийн хэвшил, иргэдэд зориулсан сургалтын гарын авлага, хэрэглэгдэхүүн, сурталчилгааны контент боловсруулах, сургагч багш бэлтгэх, сургалт явуулахад “PwC” ХХК-тай хамтран ажиллана.
Ажлын хэсгийн анхдугаар уулзалтыг 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдөр зохион байгуулж, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, улмаар Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн талаарх сэдэвчилсэн цуврал сургалтыг 2023 оны 10 дугаар сараас эхлүүлэхээр товлолоо.