“Ойн түншлэлийн тухай Монгол улс болон Европын холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хэрэгжилтэд бодлогын дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан өчигдөр боллоо.
Тус хуралдаанаар “Замын зураг”-ийг хоёр тал эцэслэн баталснаар санамж бичиг байгуулагч талууд хэрэгжүүлэх арга хэмжээндээ шилжин, төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааг эхлүүлж байна.
Тус замын зураг нь Монгол Улсын “Алсын хараа - 2050 урт хугацааны хөгжлийн баримт бичиг, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй шууд уялдаатай боловсруулагдсан төдийгүй “Нэг Европ” зарчмын хүрээнд Европын Холбооноос олон улсын хэмжээнд гаргасан Европын “Ногоон шийдэл” болон “Олон улсын гарц” зэрэг стратегуудтай бүрэн нийцэж байгаа юм.