Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан зарим хилчдэд төрийн шагнал гардууллаа.
Монгол Улсын тусгаар тогтнол, улсын хилийн халдашгүй дархан байдалд оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж:
-ХХЕГ-ын Хилийн түүхийн музейн эрхлэгч асан, бэлтгэл хурандаа Гончигийн Хүүжийд Соёлын гавьяат зүтгэлтэн цол
-ХЦДБЧ-ын ахмад уран бүтээлч, бүжигчин Цэрэндоржийн Эрдэнэчимэгт Гавьяат жүжигчин цол
-Хилийн цэргийн 0288 дугаар ангийн эсгүүрчин Гомбожавын Хандад Үйлчилгээний гавьяат ажилтан цол
-ХЦДБЧ-ын дарга, дэд хурандаа Базарсадын Болдбаатарт Цэргийн гавьяаны улаан тугийн одон, ХЦДБЧ-ын гоцлол дуучин, бэлтгэл ахлах ахлагч Баттулгын Нэргүйд Цэргийн гавьяаны улаан тугийн одон, ХЦДБЧ-ын гоцлол дуучин, ахлах ахлагч Цэрэнгийн Туяацэцэгт Цэргийн гавьяаны улаан тугийн одон тус тус хүртээсэн юм.
Төрийн дээд шагнал хүртсэн эрхэм хилчдэдээ халуун баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.