Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван дэлгэцийн бүтээлийг найруулан үзэгчдийн хүртээл болгож, урлаг судлал, эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмж бичин, кино урлагийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, Кино урлагийн дээд сургуулийн багш, Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Ардын багш цолоор:
- Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн зөвлөх профессор, Монгол Улсын Гавьяат багш Д.Дорж,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
- Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн төслийн удирдагч, доктор Ж.Дугаржав,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
- Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн түүхийн музейн эрхлэгч асан, бэлтгэл хурандаа Г.Хүүжий,
Гавьяат багш цолоор:
- Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, доктор М.Алей,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
- Улаанбаатар театрын ерөнхий найруулагч П.Урнаа,
Гавьяат эдийн засагч цолоор:
- Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн дарга, мэргэшсэн нягтлан бодогч Г.Алтанзаяа,
Хүний гавьяат эмч цолоор:
- Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлгийн эрхлэгч асан, хүүхдийн их эмч Л.Золзаяа,
- Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн “Монгол анагаах ухааны төв” эмнэлгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор С.Сээсрэгдорж,
Гавьяат жүжигчин цолоор:
- Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын ахмад уран бүтээлч, бүжигчин Ц.Эрдэнэчимэг,
Гавьяат хуульч цолоор:
- Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч асан, хуульч, өмгөөлөгч Б.Ганбаатар,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
- “Ховд эко цемент” төслийн захирал С.Балжинням,
Гавьяат барилгачин цолоор:
- Барилгын хөгжлийн төвийн зөвлөх, төсвийн сургалтын багш Б.Сарантуяа
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
- “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын Техникийн үйлчилгээний хэлтсийн ахлах инженер Т.Аюуш,
- Хилийн цэргийн дугаар ангийн эсгүүрчин Г.Ханд,
- Монголын Хуульчдын холбооны Архив бичиг хэргийн эрхлэгч Т.Жимсээ,
Гавьяат тээвэрчин цолоор:
- Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хорооны ахмад настан, жолооч Ч.Сайнбуян,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газрын захирал Ц.Мөнх-Өлзий,
- “Монпеллетс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Цогбадрах,
- Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын салбарын эрхлэгч Т.Базаррагчаа,
- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны “Чин хүслэн” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Г.Гүнсмаа,
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дарга, хошууч Б.Болдбаатар,
- Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, ахлах ахлагч Б.Нэргүй,
- Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, ахлах ахлагч Ц.Туяацэцэг,
- Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Хадбаатар,
Алтан гадас одонгоор:
- Нийслэлийн Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч эмч Ц.Ариунжаргал,
- “Монголын Мэргэжлийн бүжиг дэглээчдийн холбоо” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, бүжиг дэглээч Д.Сувдмаа,
- “Очирдагинас” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий менежер Ж.Доржханд,
Цэргийн гавьяаны одонгоор:
- Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа С.Тайван,
Цэргийн хүндэт медалиар:
- Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн Хорооны командын байрын ахлах ахлагч Л.Цэрэндэжид,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- “Хүннү эйр” ХХК-ийн Нислэгийн албаны агаарын хөлгийн дарга Х.Санчир нарыг шагналаа.