Дотоод хэргийн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн бакалаврын хөтөлбөрийн элсэлтийг зургаадугаар сарын 21-нээс долоодугаар сарын 01-ний өдрийн хооронд элсэлтийн журмын дагуу амжилттай зохион байгуулав.
Элсэлтийн журамд заасан шалгуурыг хангасан болон шалгалтыг амжилттай өгч тэнцсэн элсэгчдэд чиглүүлэх сургалт, уулзалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Их сургуулийн Соёлын төвд зохион байгуулав.
Уулзалтад Их сургуулийн Сургалтын бодлого, төлөвлөлтийн газар, Хангалт, үйлчилгээний газар, Цэргийн албаны бэлэн байдлын газрын удирдлага болон мэргэжилтнүүд оролцож, шинээр элсэгчдэд сургалтын үйл ажиллагаа, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал, хоол, хувцас хангалт, цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Уулзалтын төгсгөлд шинээр элсэгчид болон эцэг эх, ар гэрийн төлөөлөл холбогдох албаны хүмүүсээс сонирхсон асуултдаа хариулт авч, санал хүсэлтээ илэрхийллээ.
Монголын ууган их сургуулиудын нэг болох 89 жилийн баялаг түүхтэй Дотоод хэргийн их сургуулийг сонгосон шинэхэн элсэгчдэдээ баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.