Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Сургалтын төвийг түшиглэн явагдаж байгаа "Оюутан цэрэг" сургалтын нээлттэй өдөрлөг 7 дугаар сарын 1-ний энэ өдөр зохион байгуулагдлаа.
Өдөрлөгт Зэвсэгт хүчний ХЗЦК-ын Сургалт бэлтгэлийн хэлтсийн дарга хурандаа Т.Тогмиддүүмий, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Г.Дүнжингарав, ХЗЦК-ын ахлагчийн албыг түр орлон гүйцэтгэгч, сургагч ахлагч А.Баяртогтох болон оюутан цэргүүдийн эцэг эх, ахан дүүс, найз нөхдийн төлөөлөл оролцлоо.
Арга хэмжээний эхэнд хурандаа Т.Тогмиддүүмий оюутан цэргүүдэд дарга нарынхаа заасан эрдэм бүрт шамдан суралцахыг захиад өнөөдрийн хааж байгаа цэргийн алба та бүхний насан туршийн бахархал болно гэдгийг тодотголоо.
Ийнхүү өдөрлөгийн төгсгөлд сургалт явагдаж байгаа орчин нөхцөл, хичээлийн цэгүүд, хоолны чанар байдалтай танилцах боломжийг ар гэрийнхэнд олгосноороо онцлог байв.
Эх сурвалж: Хошууч Б.Тэгшбаяр, гэрэл зургийг О.Мөнхбат