АНУ-д худалдаалагдах гэж байсан үлэг гүрвэлийн 21 олдвор ирэх намар эх орондоо бууна. Соёлын яам Соёлын өвийн бодлогоо боловсруулж, алдагдсан соёлын өвүүд эх орондоо эргэн ирж байна.
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг улс даяар зохион байгуулж бүртгэлээ. Мөн түүх, соёлын хөдлөх дурсгалыг тооллого одоо явагдаж байгаа. Соёлын өвийн олдвор, эд зүйлсийн бэхжүүлэлт, сэргээн засварлалтын ажлыг Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв бүрэн хариуцаж хийх боломжтой болсон. Түүнчлэн гадаадад алдсан соёлын өвүүдээ эргүүлэн авчрах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.