Төв аймгийн Заамар сумын Тосон баг, аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т Туул голын усанд нэг хүн сэлэх гэж байгаад живсэн тухай дуудлагыг зургаадугаар сарын 29-ний өдрийн 12.55 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид очиж, М /24 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 20.10 цагт эхлүүлж анх осолдсон газар 8 удаагийн шумбалт хийж, 7 метрийн гүнээс 21.05 цагт цогцсыг олж гарган тус сум дахь Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ.