Монгол Улсын Зэвсэгт хүчин, ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Тээврийн хэрэгсэлтэй эргүүл хийх үеийн гар хийцийн тэсрэх бөмбөгийн аюул, заналхийллээс сэрэмжлэх, хяналт үйлдэх” сэдэвт сургалтыг Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийг түшиглэн зургаадугаар сарын 04-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа билээ.
Хоёр орны инженерийн цэргүүд хамтарсан сургалтын зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн ногоон төгөлд мод тарьж, байгаль орчиндоо ээлтэй ажил өрнүүллээ.
Эх сурвалж: Хошууч Э.Хашцахиур