ШУА-ны Палеонтологийн төвийн захирал асан Р.Барсболдод 2023 оны хаврын Гадаад иргэнд олгох шагнал гардуулах ёслолыг зургаадугаар сарын 29-ний өдөр Японы Элчин сайдын өргөөнд зохион байгуулав.
Одонгийн төрөл: “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон аж
Оруулсан хувь нэмэр: Япон, Монголын хооронд эрдэм шинжилгээний харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан
Одон гардуулан ёслолд Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн болон ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар зэрэг эрдэмтэд ирж баяр хүргэв.
Элчин сайд Х.Кобаяши “Шинжлэх Ухааны Академийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал асан, академич Ринчений Барсболд Танд “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонгоор шагнуулж байгаад чин сэтгэлээсээ баяр хүргэе. Академич Р. Барсболд нь 1985 онд Япон Улсын хэмжээнд анх удаа нийт 19 байршилд "Монголын үлэг гүрвэлийн үзэсгэлэн"-г зохион байгуулахад хүчин чармайлт гаргасан. Тус үзэсгэлэнг Япон Улсад зохион байгуулснаар Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний дараах Япон-Монгол хоёр улсын тус салбар дахь хамтарсан эрдэм шинжилгээ, судалгаа явуулах эхлэл болсон. 2002 онд Эрхэмсэг ханхүү, гүнж Акишино /одоогийн угсаа залгамжлах хунтайж, гүнж/ нарын Монгол Улсад хийсэн айлчлал, 2007 онд Угсаа залгамжлагч хунтайж /одоогийн Эзэн хаан/-ы Монголд хийсэн айлчлалын үеэр Академич Р.Барсболд Палеонтологийн хүрээлэнгийн захирлын хувиар Монголын палеонтологийн судалгааны талаар танилцуулга хийх зэрэг чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Академич Р.Барсболд Танд болон таны гэр бүлд эрүүл энх, аз жаргал хүсэж, Монголын палеонтологийн салбарын цаашдын хөгжил, Япон-Монголын эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа улам их ахиц дэвшилттэй байхыг хүсэн ерөөе.” хэмээн мэндчилгээ дэвшүүлэн энэхүү одонг өргөмжлөлийн хамт гардуулан өгөв.