Үндэсний Батлан хамгаалахын Их сургуулийн Шархад дахь сургалтын төвд “Оюутан цэрэг” сургалтад хамрагдаж байгаа дайчид сургалтын төлөвлөгөөний дагуу сургуулийн буудлагын анхны дасгал (БАД-1) боловсрууллаа.
Энэ жилийн хувьд Оюутан цэрэг сургалтад хамрагдаж буй дайчдаас байлдагч Г.Тэмүүжин Буудлагын улсын аваргын "Junior" төрөлд III байр, байдлагч Т.Мөнгөн-Очир Практик буудлагын дэд мастер цолтой бөгөөд гар бууны ОУ-ын тэмцээнд хоёр удаа оролцож IV, V байр, Улсын аваргын гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл, Праим клубын аварга шалгаруулах тэмцээний таван алт, таван мөнгө, дөрвөн хүрэл, 5.11 чалленж тэмцээний хоёр алт, нэг хүрэл, Mongolian warrior тэмцээний хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн бахдам амжилттай Оюутан цэргүүд татагдан ирээд байна.
Эх сурвалж: Ахмад Д.Ганцэцэг