ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас нийслэлийн Аврах ангитай хамтран “Хот суурин газрын ногоон бүс, өндөр уул, хаданд аврах ажиллагаа”-ны сургалт, дадлагыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан ууланд зохион байгууллаа.
Сургалтаар хот суурин газрын ногоон бүс, өндөр уул, хаданд аврах ажиллагаа зохион байгуулах, татан гаргалт хийх талаар сургуулилт хийж, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, анги, байгууллагуудын харилцан хамтын ажиллагааг жигдрүүллээ.