Улсын хэмжээнд энэ он гарснаас хойш 12 хүн ХДХВ/ДОХ- оор oвчилснийг илрүүлжээ. Энэ нь oнгoрсoн оны мoн үеийнхтэй харьцуулахад долоогоор нэмэгдсэн үзүүлэлт юм байна.
Дээрх то- хиолдлуудын хо ̧рыг нь Баян-aлгий аймагт, 10-ыг нь Улаанбаа- тар хотод илрүүлсэн аж. Харин эл халдварын улмаас нас барсан тохиолдол энэ онд бүртгэгдээгүй гэнэ. Манай улсад анх 1992 онд ХДХВ/ДОХ бүртгэгдэж байжээ. Түүнээс хойш халдвар авсан хү- ний тоо одоогоор 358-д хүрсэн бoгooд тэднээс 51 нь нас баржээ. Халдвар авсан нийт хүний дийлэнх буюу 83 хувь нь эрэгтэй аж. Манай улсад илрүүлсэн бүх тохиолдол нь бэлгийн замаар дамж- сан халдвар юм байна. Харин цус, цусан бүтээгдэхүүнээр, эмнэл- гийн тусламж, үйлчилгээний явцад болон эхээс хүүхдэд ХДХВ- ийн халдвар дамжсан тохиолдол гарч байгаагүй гэнэ.